2016-12-27,19:58

Найзын тухай шүлэг

Best Friends
Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан 
Үнэндээ та нар миний л найзууд 
Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан 
Үерхлийн минь гэрч миний л найзууд
Ариунаас ариун нандигнаж явсан 
Алдраа насны минь дотны андууд 
Ааш гарган муудалцсан ч гэлээ 
Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд 
Хэн хэндээ хар буруу санаагүй 
Хэнэггүй явдаг миний л найзууд 
Хэлэх үгээр биенээ гомдоон 
Хэрэлдэж явлаа ч миний л НАЙЗ-ууд

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд 
Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд 
Гутарсан үед чинь итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд 
Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ирэх нь чиний найзууд
Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Уйлахад нулимсыг минь арчих 

Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох 

Баашлахад занг минь мэдэх 
You are my best friend

Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай 
Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай 
Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай
Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд 
Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд 

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт 
Цайлган хүүхэд нас огцрох нэгэн цагт 
Сурагч насны үерхэлээ юунаас ч илүү эрхэмлэж 

Чин зүрхний угаас нөхөрлөл гэж бичнэм би

бичсэн: Friendship төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 20669

Сэтгэгдэл:

Сайхан шүлэг болжээ.үнэхээр сайхан
Бичсэн: Зочин хэзээ: 11:39, 2024-03-27 | Холбоос | |
Баярлалаа сайхан шүлэг байна
Бичсэн: Зочин хэзээ: 00:22, 2023-04-17 | Холбоос | |
Гоё болжээ
Бичсэн: Цолмон (зочин) хэзээ: 15:40, 2021-10-18 | Холбоос | |
Saihan bichjee
Бичсэн: Зочин хэзээ: 06:23, 2021-03-23 | Холбоос | |
үнэхээр гоё хэлжээ найз яг ийм байдаг. баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 09:18, 2020-03-03 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)