2016-12-26,19:10

ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС САЙН НАЙЗУУД БАЙЖ ЧАДАХ УУ?

 ; font-family: Arial; font-size: 14px; text-align: justify;">Эрт дээр үед эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байж болохгүй, зөвхөн гэр бүл болж болно гэж үздэг байжээ. Харин өнөө цагт бүх зүйл өөрчлөгдсөн. Бид эрэгтэй эмэгтэй найзууд хамтдаа ажиллаж, хамт спортоор хичээллэж, аялж байхыг хараад гайхахаа больсон. Тэдний дунд заавал хайр дурлал байх албагүйг бид мэднэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чаддаг, гэхдээ жинхэнэ сэтгэлээрээ холбогдсон анд нөхөр байж чаддаггүй. Тийм явдал байвал хамгийн ховор байдаг.

386 эрчүүдээс “Эр эм 2 найзууд байж чаддаг уу?” гэж асуухад 75% нь чадна гэж боддог гэв.-17112014-1416208066-68126141.

; font-family: Arial;"> 44 настай гэрлэсэн эр хэлэхдээ:  Эмэгтэйчүүдтэй найз байхад илүү амар байдаг. Тэд надад илүү сайн зөвлөгөө өгч, ярилцахад амар байдаг. Залуустай ярилцахад үргэлж нэг нэгнийхээ дээр гарах гэж оролддог, цалин ажил төрөл гээд. Харин эмэгтэй хүн бол тийм биш.

; font-family: Arial;">30 настай эр хэлэхдээ:  Надад маш олон эмэгтэй найзууд бий. Гэхдээ би хэт тачаангуй биш, энгийн нэгэн эмэгтэйчүүдтэй сайн найз болдог. Тэр нь дээр санагддаг л даа. Эмэгтэйчүүдтэй ярилцахад тэд намайг үнэхээр сайн ойлгодог. Надад хайр дурлал дээр эсвэл өөр асуудал гарахад би зөвлөгөө хүснэ.  Би ч гэсэн тэдэнд залуусын тухай, ямар нэгэн гоо сайхны, хувцаслалтын зөвлөгөө өгөхөд үргэлж нээлттэй ханддаг. Өөрөөр хэлбэл бие биедээ туслаад, хэн хэндээ ашигтай.

; font-family: Arial;"> 35 настай ганц бие эмэгтэй хэлэхдээ:  Би хэд хэдэн жилээр найзалсан сайн эрэгтэй найзуудтай. Бид үргэлж утсаар холбоотой байдаг. Бид ярилцаж суухдаа эмэгтэйчүүдийн адил хорвоогийн бүхий л зүйлийг базаж сайхан ярилцдаг.Гэхдээ би бусад эмэгтэй найзуудтай байдаг шигээ байдаггүй. Нэг л өөр эрэгтэйчүүдийн чөлөөтэй нийгэмд байгаа юм шиг санагддаг.

; font-family: Arial;">
Таны бодлоор эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чадах уу?

бичсэн: Friendship төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 138

Сэтгэгдэл:

baidag jinhen sain nzuud bdag shde amid jishee nadad bga
Бичсэн: Зочин хэзээ: 20:19, 2016-12-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)